Л.Болдбаатар “Хун цагаан хайр”-ыг бэлэглэнэ

Хуучирсан мэдээ: 2017.01.26-нд нийтлэгдсэн

Л.Болдбаатар “Хун цагаан хайр”-ыг бэлэглэнэ

“Хилийн заставын хар нүдэн бүсгүй” дуугаараа анхны тоглолтоо нэрлэж ард түмэндээ бэлэг барьснаас хойш арван хавар дараалан тайлан тоглолтоо хийж, уран бүтээлийн дээжээ ард түмэндээ өргөн барьж яваа Монгол Улсын Гавьяат жүжигчин Лосолын Болдбаатарын тоглолт болно. Тэрбээр бие даасан 11 дэхь тоглолтоо "Хун цагаан хайр" хэмээн нэрийдээд байна. Түүний тоглолт 2017 оны 1 сарын 27-нд Монгол бөхийн өргөөнд болохоор товлогдсон. 

Аавын тухай, ээжийн тухай, уул ус, нутаг нугынхаа тухай, хайрын тухай, ханийн тухай дуунуудыг сэтгэл гэгэлзтэл дуулдаг түүний тоглолтын тасалбар аль хэдий борлогдож дуусчээ. Түүнчлэн хөдөө орон нутгаас зорин ирж хайртай дуучныхаа тоглолтыг үзэх гэсэн үзэгчдийн хүсэлт ихээр ирсэн учраас энэ сарын 28-нд дахин тоглохоор болсон байна. “Хун цагаан хайр” тоглолтонд морилон саатаарай.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж