Төрийн дууллын утгын алдааг засахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2017.01.26-нд нийтлэгдсэн

Төрийн дууллын утгын алдааг засахыг хүслээ

Зоригт Монголын золтой ардууд

Зовлонг тонилгож, жаргалыг эдлэв

Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур

Жавхлант манай орон мандтугайхэмээх Монгол Улсын төрийн дууллын “Золтой” гэдэг үгийг алдаатай талаар “Эх нутаг, хүн зоноо хамгаалъя” төрийн бус байгааллагаас өнөөдөр /2017.01.26/ мэдээлэл хийлээ.

Тус төрийн бус байгууллагын тэргүүн Б.Хандсүрэн хэлэхдээ “Монгол Улсын төрийн дуулал маань 1961-1991 онд “Цогтай ардууд” гэж дуулдаг байсан. Гэтэл 2006 оноос хойш “Золтой ардууд” гэж дуулж, төрийн бүх арга хэмжээнд эгшиглүүлж байна. Энэ талаар Г.Идшинноровын 5000 үгсийн товч тайлбар толинд болон хэл шинжлэлийн эрдэмтэн, багш нараас асуухад “Золтой” гэдэг үг нь юмыг дамжлан зээлэх, золигт гаргах гэсэн утгатай. Тиймээс ч монгол улсын хувь заяа дээсэн дөрөөнд дэнжигнэж, гадны орны золиос болж байна. Тиймээс Төрийн дуулалд “цогтой” юм уу “азтай” гэдэг үгийг оруулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид болон ард түмэндээ тавьж байна” гэсэн юм.

Тэрбээр төрийн дуулалын дөрөвдүгээр бадгийн доороосоо хоёр дахь мөр дэх “Золтой ардууд” гэдэг үг тун ядмагхан утга санааг илэрхийлж байна. Тиймээс энэ үгийг сольж өгөхийг төрийн түшээдэд хүсэлт хүргүүлэх тухайгаа хэллээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж