Бэнди буюу бөмбөгтэй хоккейн ДАШТ Швед улсад болж байна. Тэмцээний B ангилалд өрсөлдөж байгаа Монголын баг хоёр хожилтойгоор хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж буй. Манай хоккейчид Японыг 10:2-оор хожоод байсан бол удаах тоглолтод Украйныг 9:6-аар илүүрхсэн. Тэгвэл өнөөдөр хэсгийн гурав дахь тоглолтоо Унгартай хийх гэж байна. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар 21.00-с эхэлнэ.
Унгар Украйныг 11:3, Японыг 7:0-оор хожсон учраас онооны давуугаар хэсгээ тэргүүлж байна. Манай баг өнөөдрийн тоглолтод Унгарыг хожвол хэсгээ тэрүүлж, нөгөө хэсгийн дөрвөөр гарсан Эстонитой тоглоно. Хэрвээ хожигдвол Чех, Голландын аль нэгэнтэй таарах магадлалтай юм.
Бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий А ангилалд ОХУ, Швед, Финланд, АНУ, Герман, Норвеги, Беларус, Казахстаны багууд багтсан юм. Харин В ангиалалд Монгол тэргүүтэй 10 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.
Ч.БОЛОР