Өрнө, дорнын аялгуу эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2017.01.27-нд нийтлэгдсэн

Өрнө, дорнын аялгуу эгшиглэнэ


“ӨРНӨ, ДОРНЫН АЯЛГУУ” АНУ-ЫН “BREAK OF REALITY’ ХАМТЛАГ БОЛОН МОРИН ХУУРЫН ЧУУЛГЫН ХАМТАРСАН ТОГЛОЛТ БОЛНО
 

Америкийн Нэгдсэн Улс 2017 онд Монгол Улсын хооронд Дипломат Харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд АНУ-ын Элчин Сайдын Яам, Гадаад Харилцааны Яам, Монголын Урлагийн Зөвлөл хамтран АНУ-ын "Break of Reality" цөөхүүл хөгжмийн хамтлагийг Монголд урьсан билээ. Уг хамтлаг Монгол Улсын "Морин хуурын чуулга"-тай хамтран “Өрнө, дорнын аялгуу” тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Тоглолт өнөөдөр 17:30 цагаас Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ганцхан удаа болох ба хоёр орны соёлын солилцоо, хөгжмийн хэлээр харилцан ярилцсан үдэш байх болно. Тоглолт олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй тоглогдох бөгөөд тасалбарыг Монголын Урлагийн Зөвлөлд хандан авна.

“Break of Reality” цөөхүүл хөгжмийн хамтлаг нь 2003 онд Нью-Йорк хотод байгуулагдаж, Хойд Өмнөд Америк, Европ, Азид аялан тоглолт, цомгийн нээлтээ хийж байсан. Пост-классик урсгалаар бүтээлээ туурвидаг тус хамтлагийн виоленчел хөгжмийн рок дуугаралт нь сонгодог, рок, дэлхийн хөгжмийн гүүр болдог.

АНУ-ын Засгийн Газраас 2015 онд “Хөгжмийн элч” хамтлагаар сонгогдсон тус хамтлаг Монгол дахь аялан тоглолтынхоо хүрээнд Монголын театр, чуулгын мэргэжлийн хөгжимчид ба утсан хөгжмийн мэргэжлээр суралцаж буй оюутан сурагчдад сургалт явуулж, харилцан туршлага солилцох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mongolia.usembassy.gov, www.artscouncil.mn сайт болон 319015 дугаарын утсаар холбогдож авна уу.

#USMongolia30
#BreakOfRealityTourMongolia
#SoundsFromEast&West
 
Эх сурвалж: МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж