Хоккейчид Унгарын багийг хожлоо

Хуучирсан мэдээ: 2017.01.26-нд нийтлэгдсэн

Хоккейчид Унгарын багийг хожлоо

Бэнди буюу бөмбөгтэй хоккейн ДАШТ Швед улсад болж байна. Тэмцээний B ангилалд өрсөлдөж байгаа Монголын баг хэсгийн сүүлийн тоглолтоо Унгартай хийж, 9:5 онооны харьцаагаар ялалт байгууллаа. Япон, Украины багийг хожоод байсан хоккейчид хэсгээ гурван хожилтойгоор тэргүүллээ. Ингэснээр манай хоккейчид хасагдах шатанд нөгөө хэсгийн дөрөвдүгээр байраар шалгарсан багтай маргааш тоглохоор боллоо.

ДҮН:

  • Монгол – Япон  – 7:0
  • Монгол  – Украйн – 11:3
  • Монгол – Унгар – 9:5

Бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий А ангилалд ОХУ, Швед, Финланд, АНУ, Герман, Норвеги, Беларус, Казахстаны багууд багтсан юм. Харин В ангиалалд Монгол тэргүүтэй 10 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.

Өнөөдрийн тоглолтыг ШУУД дамжууллаа.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж