ВВС: Монголчууд агаарын бохирдлын эсрэг жагслаа

Хуучирсан мэдээ: 2017.01.29-нд нийтлэгдсэн

ВВС: Монголчууд агаарын бохирдлын эсрэг жагслаа

Улаанбаатар хотноо бямба гаригт олон мянган монголчууд агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авахыг Засгийн газраасаа шаардан жагслаа.

Утааны баг зүүсэн жагсагчид -20 хэмийн хүйтнийг үл хайхран жагсчээ.

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн нэг Улаанбаатар хот нь агаарын бохирдол ихтэй хотуудын тэргүүн эгнээнд орох болсныг Unicef-ын Хүүхдийн сан мэдэгджээ.

Улаанбаатар хотын олон мянган оршин суугчид гэрээ дулаацуулахын тулд түүхий нүүрс түлж, агаарын бохирдол үүсгэж байна. Оршин суугчдын зарим нь Засгийн газрын тусламжгүйгээр нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй гэдгээ учирлах аж.

Жагсагчдын барьсан лоозон дээр “Сэр тэгээд утаа үнэрлэ” хэмээн бичжээ. Энэ бол өвлийн улиралд болж буй агаарын бохирдлын эсрэг хоёр дахь жагсаал юм.

Монголын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өнгөрсөн арванхоёрдугаар сард “2011-2015 оны хооронд Засгийн газар 37 сая ам.доллар, донор орнуудаас 47 сая ам.долларыг авч агаарын бохирдлын эсрэг зарцуулсан” хэмээн мэдэгдсэн юм.

Тав хүртэлх насны хүүхдүүдийн нас баралтын шалтгааны тэргүүлэх хувийг амьсгалын замын өвчлөл эзэлж байгааг Unicef мэдэгджээ.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж