Хятадын жуулчид сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.29-нд нийтлэгдсэн

Хятадын жуулчид сураггүй болжээ

Малайзын эргийн ойролцоо Хятадын жуулчдын зорчиж явсан завь сураггүй болсон байна. Завинд 31 хүн зорчиж явсны 28 нь Хятадын жуулчин аж. Завь бямба гаригт Сабах мужийн зүүн эргээс Пулау Менгалум руу далайд гарсны дараа холбоо тасарч сураггүй болжээ.

Малайзын аврах албаныхан эрлийн ажиллагааг эхлүүлсэн боловч цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан саатсан байна. Эрлийн ажиллагаа Кота Кинабалу болон Пулау Менгалумын хооронд 400 далай тэнгисийн милл талбайг хамарч байгаа аж.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж