“Приус”-тэй баатрууд ирж явна

Хуучирсан мэдээ: 2017.01.31-нд нийтлэгдсэн

“Приус”-тэй баатрууд ирж явна

Шведийн Тролхаттан хотноо болсон бэнди хоккей буюу бөмбөгтэй хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “В” ангилалд Япон, Унгар, Украин, Голландыг хожиж, Канадад хожигдсон манай хоккейчид түүхэн амжилт үзүүлсэн билээ. Тэд ес дэх удаагаа ДАШТ-д өрсөлдөхдөө сүүлийн шийдвэрлэх тоглолтоо Японы багтай хийж, хүрэл медаль хүртсэн юм.

Тэд Шведийг зорин явахдаа зардлаа хэмнэх үүднээс таван “Prius 20” хөлөглөн ОХУ-ын Эрхүү хот орж, тэндээсээ дамжсаар тэмцээн болсон газраа очсон байдаг. “Prius 20”-той эх орон руугаа  ирж яваа ажээ. “Приус 20”-тай баатрууд /Г.Тамир ахлагчтай Монголын баг/ маань ирэх пүрэв гаригт Улаанбаатарт эхлэх хоккейн тэмцээндээ оролцохоор яаравчлан ирж  явна.

2006 оноос эхлэн бөмбөгтэй хоккейн ДАШТ-д оролцож ирсэн хоккейчид өнгөрсөн онд Украинд харамсалтай ялагдаж, дөрөвдүгээр байрт орж байсан юм. Тэгвэл энэ жил тэд даагаа нэхэж, хэсэгтээ гурван хожил авч 100 хувийн амжилттайгаар хэсгээ тэргүүлсэн. Харин хасагдах шатанд Голландыг хожсон ч Канадад 4:3 оноогоор харамсалтайгаар ялагдсан юм. Энэ тэмцээнд манай хоккейчид түрүүлсэн бол ирэх жил АНУ, ОХУ, Швед, Норвеги зэрэг хүчирхэг багууд багтсан “А” ангилалд өрсөлдөх байсан.

Ийнхүү Шведэд амжилт үзүүлсэн хоккейчид “Prius 20”-тайгаа ирж явна.

Манай багт ОХУ-ын легионер тоглогчид болох Роман Мурзин, Игорь, Максим нар хүчин зүтгэлээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж