АНУ-ын шүүхээс дүрвэгсдийг гаргахыг түр хориглов

Хуучирсан мэдээ: 2017.01.29-нд нийтлэгдсэн

АНУ-ын шүүхээс дүрвэгсдийг гаргахыг түр хориглов

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп баасан гаригт дүрвэгсэд болон цагаачдыг албадан гаргах зарлиг гаргаснаас хэд хэдэн мужид эсэргүүцлийн жагсаал өрнөж, нисэх буудлуудад 100-200 хүн гацжээ. Шүүхээс энэ хэргийн сонсголыг ирэх хоёрдугаар сарын эцэст авч хэлэлцэх тов зарласан байна.

АНУ-д хүрэх нисэх онгоцонд суусан хүмүүс хууль ёсны виз болон бусад цагаачлалын бичиг баримттай байсан ч нисэх буудал дээр саатуулагдаж байгаа аж.

Улмаар АНУ-ын иргэний эрх чөлөөний эвлэлийн шүүхээс дүрвэгч, цагаачдыг албадан гаргахыг түр хориглон тогтоол гаргасан байна.

Дональд Трамп АНУ-ын дүрвэгсдийн хөтөлбөрийг бүрэн зогсоож, Иран, Ирак, Ливи, Сомали, Судан, Сири, Йемен улсаас ирсэн иргэдийг 90 хоног аялахыг хориглосон зарлиг гаргасан юм.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж