Дорнод аймгийн хэмжээнд Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийн үйл ажиллагаа зөрчил будилаангүй, хэвийн үргэлжилж байна гэсэн мэдээллийг бид аймгийн Намын сонгуулийн хорооноос авлаа.
Нийт 3900 гаруй гишүүн саналаа өгөх ёстой бөгөөд одоогоор дараалал үүсээд байгаа аж.
Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 300 орчим гишүүн саналаа өгчээ.
Сумдын хувьд тус бүр 100 гаруй гишүүн саналаа өгөх учраас санал хураалтын дүн эрт гарах магадлалтай юм байна.
Г.ХОРОЛ