Улаанбаатарт 20 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 20 хэм дулаан байна

2011 оны 07 дугаар сарын 29-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн зүгийн ихэнх болон баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь, говийн нутаг болон Их нууруудын хотгороор  24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 19-21 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 11 градус дулаан, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2011 оны 07-р сарын 30-наас 08-р сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

30-нд төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгаар, 31-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 8 дугаар сарын 1-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, 2-нд баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 31-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

www.tsag-agaar.mn

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж