Иргэд хувьцааны бизнесийн талаар нарийн мэдлэггүй байна

Хуучирсан мэдээ: 2017.01.27-нд нийтлэгдсэн

Иргэд хувьцааны бизнесийн талаар нарийн мэдлэггүй байна

Санхүүгийн зохицуулах хорооны энэ удаагийн “Судалгааны цаг”-аар эдийн засгийн судалгаа шинжилгээний  “NRCC” ХХК-аас хийсэн “Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн хүлээлт” сэдэвт судалгааны ажилтай танилцлаа.

Иргэдийн санхүүгийн байдлыг тандахаас гадна санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны талаарх тэдний сонголтыг тандсан олон асуулгад дүн шинжилгээ хийжээ.

Санамсаргүй түүврийн аргаар нийт 1002 хүнийг хамруулсан дээрх судалгааны үр дүнд дөрөвний гурав нь арилжааны банкны үйлчилгээний талаар мэддэг гэж хариулсан бол дөрөвний гурав нь хөрөнгийн биржийн үйлчилгээний талаар мэдлэггүй гэж хариулсан байна. Түүнчлэн 43 хувь нь хувьцаа, бондын арилжааг ашигтай гэж үздэг боловч тэдгээрийн мэдлэг харилцан адилгүй байгаа нь  дээрх судалгаанаас харагдсан байна.

Зээл авахаар төлөвлөж байгаа иргэд 20 орчим хувийг эзлэж байгаа бөгөөд тэдний 80 орчим хувь нь арилжааны банкнаас зээл авна хэмээн хариулжээ. 

ЭХ СУРВАЛЖ: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж