Сар шинийн баяраараа хүн бүхэн амар мэндээ мэдэж, азай буурлуудаа хүндлэн дээдэлж, ёс заншлаараа бахархдаг билээ. Гэр бүл болгон баяртаа бэлдэн тавгийн идээ, мах шүүсээ зэхэж, бууз баншаа чимхэн гэр орноо цэвэрлэж, утаа тоосноосоо салдаг билээ.
Хэрэглэгч олныхоо цагаан сарын бэлтгэлд зориулан PC mall дэлгүүрт зарим бараандаа багцын хямдралыг зарласан байна.
Цагаан сарын өмнө хийгддэг нэгэн чухал бэлтгэл ажил бол айл бүр гэрээ цэвэрлэж, тоос шорооноосоо салдаг. Гэрийн эзэгтэй нарынхаа энэхүү ажлыг хөнгөвчлөх 2 төрлийн Tornado тоос сорогч болон Tornado уураар цэвэрлэгч бүтээгдэхүүнүүдээ багцаар нь авбал хямдруулахаар боллоо.
Tornado Red тоос сорогч
Хуйлруулан сорох конус цоргын тусламжтайгаар хүчин чадлаа нэмдэг тул илүү хүчтэй сорно. Сорох хүчээ тохируулах горим, дуу чимээ бага зэрэг давуу талтай .
Tornado Super Silence тоос сорогч
Хуйлруулан сорох конус цоргын тусламжтайгаар энгийн 2000W хүчтэй тоос сорогчоос илүү хүчтэй сорно. Хэрэглэхэд хялбар LED дэлгэцтэй, бариул дээрээ удирдлагатай. Super Silence технологитой буюу дуу чимээний түвшин маш бага ердөө 53 дицебил.
Tornado уураар цэвэрлэгч
Уураар цэвэрлэх буюу усыг 125С хүртэл халааж, уураар цэвэрлэхдээ гадаргууг хэт норгохгүй, нян бактерийг халуун уураар устгана. Гурвалжин хэлбэртэй цэвэрлэх багс нь булан тохойг хялбар цэвэрлэж, цэвэрлэх явцыг хялбар болгоно. Паркетан шал, дрож, плитканы тавцан гадаргуун дахь тос, плита, шарах шүүгээ, угаалтуур гэх мэт хатуу гадаргууг сайн цэвэрлэнэ. Гэрийн эзэгтэй таны цэвэрлэгээний ажлыг хялбарчилж, цагийг тань хэмнэх болно.
Цагаан сарын баяраар ирсэн зочиддоо зориулан тавгийн идээ, мах шүүс, бууз баншийг бэлдэхээс гадна сүүлийн үед өөр төрлийн хоол, зууш, шүүс бэлддэг болжээ.
Жишээ нь хэрэглэгч та 2 төрлийн Oishii олон үйлдэлт ухаалагч чанагчийг багцын үнээр хямдралтай авснаар цагаан сараар ирсэн зочдоо 9 төрлийн амтат хоолоор дайлах, ингэхдээ маш ажиллагаа багатай, богино хугацаанд хийж чадах болно.
Oishii 5050 ухаалаг чанагч ба Oishii 5062 ухаалаг чанагч
Энэхүү ухаалаг чанагч нь хоол хийх ажлыг хөнгөвчилж, битүү чанагч, талх баригч, тараг бүрэгч, будаа агшаагчийн үйлдлийг нэг дор багтаасан онцгой бүтээгдэхүүн юм.
Битүү жигнэх технологийн тусламжтайгаар хоолыг бүх талаас нь жигд даралтаар халааж болгодог. Ингэснээр хоол зөөлөн, амттай, ширхэг бүрээрээ салсан жинхэнэ амтыг мэдрүүлнэ. Плитка ашиглалгүйгээр төрөл бүрийн зутан шөл, өтгөн шөл, гуляш, котлет, жигнэсэн мах, битүү чанасан мах, плов гээд олон төрлийн хоол хийж чадна. Битүү жигнэх аргаар хийж байгаа учраас хоол зөөлөн, амттай болохоос гадна түүнд агуулагдах аминдэм тэжээллэг чанараа алдахгүй.хүүхдүүддээ зориулаад амттан хийхэд ч тохиромжтой.
Эдгээр бүтээгдэхүүнээс та өөрт хэрэгтэй дурын 2-оос дээш бүтээгдэхүүнийг сонгон авсанаар багцын хямдралтай үнээр буюу 14% – 28%-ийн хямдруулан авах боломжтой.
Сар шинийн багцын хямдралтай бүтээгдэхүүнийг сонирхож байвал та өөрт ойр байрлах PC mall-ийн салбарт ирээрэй.
Манай хаяг:
Бидэнтэй холбогдох утас: 7575-3535
Онлайн дэлгүүр: www.pcmall.mn