Хорвоог цаг бусаар орхисон Эмигийн эцэг, эх Митчелл болон Женис Уайнхаус
охиныхоо дурсгалд зориулан концерт зохион байгуулахаар нэлээд хэдэн
дуучдад хандсан байна. “Концерт дээр дуулах хүмүүс хангалттай байна.
Эмиг тэд бүгд мэднэ. Одоогоор зөвхөн төлөвлөгөө төдий байгаа, гэхдээ
хэдэн сарын дараа концерт болно гэж бид найдаж байна” гэж Уайнхаусын гэр
бүлийн танил сэтгүүлчдэд ярьсан байна.
Шоу бизнесийн олон од блогоороо дамжуулан дуучны гэр бүлд эмгэнэл
илэрхийлжээ. “Эми миний бодлоор, манай улсын хамгийн дотно гоцлол
дуучдын нэг байлаа. Хоёр эмгэнэлтэй явдал боллоо. Нэгдүгээрт, тийм
залуухнаараа хорвоог орхижээ. Түүний үхэл түүнийг хайрлаж хүндэтгэдэг
олон хүнийг харуусахад хүргэлээ. Нөгөө талаар, бид дахин хэзээ ч түүний
гайхалтай хөгжмийг сонсохгүй нь” гэж Британийн дуучин Жорж Майкл
“Twitter”-т бичжээ. “Эми Уайнхаусын тухай үнэхээрийн гунигтай мэдээ
байна. Миний сэтгэл зүрх түүний гэр бүлтэй хамт. Түүний эгэл бус зүрх
сэтгэл тайван амрах болтугай” гэж жүжигчин Деми Мур бичжээ. Уайнхаусын
эцэг, эхэд эмгэнэлээ илэрхийлсэн алдартнуудын дунд зөвхөн шоу-бизнесийн
төлөөлөгчид төдийгүй, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд байв.
Эми Уайнхаус өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Лондоны хойд дүүрэг дэх гэртээ амьсгал хураасан юм.

Эх сурвалж: З.Амгалан /МОНЦАМЭ/