“Дэвэн дэвэн сэтгэл дэрвүүлнэ
Холдон холдон бодлоос холдоно
Задлаж амжаагүй захиа шигээ
Жаргал амсаагүй нууцхан дурлал минь” хэмээх “Хун цагаан хайр” дуугаараа овоглосон Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Болдбаатарын тоглолт энэ сарын 28-нд Монгол бөхийн өргөөнөө эгшиглэх гэж байна.
Нутаг ус аав, ээж, хань, хайрын тухай дуунуудыг сэтгэл гэгэлзтэл дуулдаг түүний тоглолтын тасалбар аль хэдий борлогдож дуусчээ. Түүнчлэн хөдөө орон нутгаас зорин ирж хайртай дуучныхаа тоглолтыг үзэх гэсэн үзэгчдийн хүсэлт ихээр ирсэн учраас bgjuggi /2017.01.28/ дахин тоглохоор болсон ажээ.
Дуунд хайртай монгол түмнээсээ урсгал ус btm уянгалаг хоолойтой дуучин гэх магтаалыг хүртээд буй Л.Болдбаатар гавьяат хоёр өдөр монголчуудын хамгийн хайртай, сэтгэл зүрхэнд хоногшсон уран бүтээлээсээ дуулахаас гадна шинэхэн уран бүтээлээрээ ч сонсогч фэнүүдтэйгээ уулзах нь ээ.
Түүний бие даасан тоглолт
- 2005 онд “Хар нүдэн бүсгүй”
- 2007 онд “Энхрий”
- 2008 онд “Хайр татсан бүсгүй”
- 2009 онд “Сэтгэл хөглөх аялгуу”
- 2010 онд “Нөмөртэй аялгуу”
- 2011 онд “Монгол эгшиглэн”
- 2012 онд “Оройтсон борооноор хүрээ байшинд”
- 2013 онд “Хийморь далласан аялгуу”
- 2014 онд “Морин жилийн хийморь”
- 2015 онд “Түмэн жилдээ жаргалтай”
- 2016 онд “Сүү гэрэлтсэн аялгуу”
А.СҮРЭН