“Нисванис”-ийн Амгаа хуримлана

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

“Нисванис”-ийн Амгаа хуримлана

Рок попын
ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг хэдийнэ эзэлсэн “Нисванис” хамтлаг
саяхан 15 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Харин энэ удаад тус хамтлагийн
үнэнч фэнүүдийн хувьд дахин нэгэн баярт явдал тохиох гэж буй нь
хамтлагийн дуучин Амгаа хуримлах гэж байгаа аж. Тэрээр ирэх сарын наймны
билигт сайн өдрийг хурим найрынхаа өдөр болгон товлосон байна.  Дуучин
Амгаагийн хадам аав Иргэний нисэхийн ерөнхий газар ажилладаг байсан учир
хүүхдүүдийнхээ хуримыг Төв аймгийн нутагт байдаг ИНЕГ-ын харъяа
Жаргалантын ам хэмээх амралтын газар хийхээр болжээ. Харин түүний эхнэр
болох Алтанзул гэдэг бүсгүй ТВ8 телевизийн хөтлөгч бөгөөд тэрээр тун
удахгүй буюу ирэх 10-р сард нярайлах гэж байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж