БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаатай холбогдуула өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрүүдэд буюу 2017 оны 1 дүгээр сарын 27-ноос 29-ний өдүүдэд Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд ажиллаагүй. Харин өнөөдрөөс эхлэн хэвийн ажиллаж эхлээд байна.
МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУДЫН 2017 ОНЫ НИЙТЭЭР АМРАХ БАЯРЫН ӨДРҮҮД:
Цагаан сар: Хятад – 01-р сарын 27, 28, 29;
Монгол – 02-р сарын 27, 28, 03-р сарын 01;Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 03 дугаар сарын 08;
Ханш нээх өдөр: 04 дүгээр сарын 04;
Олон улсын хөдөлмөрчдийн баяр: 05 дугаар сарын 01;
Луут завины баяр: 05 дугаар сарын 30;
Хүүхдийн баяр: 06 дугаар сарын 01;
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 07 дугаар сарын 11, 12, 13, 14, 15;
БНХАУ-ын үндэсний баярын өдөр: 10 дугаар сарын 01, 02, 03;
Намрын баяр: 10 дугаар сарын 04;
Их Эзэн Чингэс хааны өдөр: Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр – 11 дүгээр сарын 19;
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26;
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29;
Л.ХАЛИУ