“Моngolia`s Next Top Model” шоуны тав дахь дугаар өнгөрөгч ням гаригийн /2017.01.29/ үдэш “Боловсрол суваг” телевизээр олны хүртээл боллоо.
Энэ удаагийн дугаарт оролцогч охид усны хувцастай зураг авалтад оролцсон юм. Шоуны тав дахь дугаарын шилдэг оролцогчоор Б.Ану-Үжин шалгарсан бол М.Анхбаяр, Г.Ижилцэцэг нар хасагдахаар үлдсэн ч энэ удаа шоуг хэн ч орхисонгүй.
“Моngolia`s Next Top Model” шоуны үндсэн гурван шүүгчээр Монголын супер модель Нора, топ модель, жүжигчин, найруулагч М.Оргил, “On'n Off” продакшны Гүйцэтгэх захирал, сэтгүүлч Т.Нансалмаа болон зочин шүүгчээр “Smock” брэндийн үүсгэн байгуулагч О.Анхбаяр уригдан оролцлоо.
"Mongolia's Next Top Model" реалити шоу нэвтрүүлгийн оролцогчид охид:
М.Анхбаяр 19 настай, 181 см
Б.Ану-Үжин 17 настай, 170 см
Ю.Балжидмаа 19 настай 182 см
М.Биндэръяа 17 настай, 180 см
М.Дашбалжид 19 настай, 178 см
Г.Ижилцэцэг 21 настай, 172 см
Б.Жагзмаа 16 настай, 175 см
Ш.Мандхай 20 настай, 173 см
Э.Оюунбилэг 21 настай, 182 см
Т.Сарангэрэл 22 настай, 183 см
Б.Цэрэндолгор 20 настай, 179 см
Б.Бат-Оюун 22 настай, 177 см
Т.Номин-Эрдэнэ 20 настай, 175 см
А.СҮРЭН