Бэнди хоккей буюу бөмбөгтэй хоккейн ДАШТ Швед улсад болж өндөрлөлөө. Тэмцээний B ангилалд өрсөлдсөн Монголын баг хүрэл медалийн төлөөх тоглолтод Японыг 6:5 онооны харьцаагаар хожлоо. Манай хоккейчид хагас шигшээд Канадад 4:3-аар харамсалтай хожигдсон юм. В ангиллын аваргын төлөө Канад, Унгарын багууд шалгаран үлдсэн. Ингээд аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод Канад ялалт байгуулж, ирэх жилээс "А" ангилалд дэвшин өрсөлдөхөөр болж байна.
Бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий А ангилалд ОХУ, Швед, Финланд, АНУ, Герман, Норвеги, Беларус, Казахстаны багууд өрсөлдөж байна. Харин В ангиалалд Канад, БНХАУ, Чех, Унгар, Япон, Монгол зэрэг арван орон багтсан юм. Манай хоккейчид Япон, Унгар, Украины багуудтай нэг хэсэгт багтсан бөгөөд хэсгээ 100 хувийн амжилттайгаар тэргүүлсэн. Улмаар шөвгийн наймд нөгөө хэсгийн гуравдугаар байраар шалгарсан Голландтай таарч, 6:2-оор хожсон ч Канадад 4:3-аар дийлдлээ. Гэхдээ хэсэгтээ 7:0-оор хожсон Японы багтай хүрлийн төлөө тоглосон ч ялалт байгуулж чадлаа. Хоккейчид ДАШТ-ээс медаль хүртэж, шинэ түүхийг бичлээ.
ДҮН:
В хэсэг:
- 1.24 – Монгол – Япон – 7:0
- 1.25 – Монгол – Украйн – 11:3
- 1.26 – Монгол – Унгар – 9:5
Шөвгийн найм:
- 1.27 – Монгол – Голланд 6:2
Хагас шигшээ:
- 1.27 – Монгол – Канад 3:4
Хүрэл медаль:
- 1.28 – Монгол – Япон 6:5
Алтан медаль:
- Унгар – Канад 3:4
БӨМБӨГТЭЙ ХОККЕЙН ДАШТ – В АНГИЛАЛ:
- Алтан медаль: Канад
- Мөнгөн медаль: Унгар
- Хүрэл медаль: Монгол
- IV байр: Япон
- V байр: Украин
- VI байр: Эстони
- VII байр: Голланд
- VIII байр: Чех
- IX байр: БНХАУ
- X байр: Сомали
Холбоотой линк: http://www.flashscore.com
ХОККЕЙЧИД ТҮҮХЭН АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ
Бэнди хоккей буюу бөмбөгтэй хоккейн ДАШТ-д монголчууд 2006 оноос эхлэн оролцож эхэлсэн. Анхны жилдээ манай хоккейчид зургаан тоглолт хийж, нэг хожил авч байсан юм. Тэгвэл 2010 оныг хүртэл тасралтгүй оролцож байгаад гурван жил завсарласан. 2016 оноос дахин ДАШТ-д өрсөлдөж эхлэхдээ зургаан тоглолт хийж, гурван хожлыг авсан юм. Өнгөрсөн онд хүрэл медалийн төлөө Укриантай тоглож, үндсэн цагт 5:5-аар тэнцсэн ч нэмэлт цагт ялагдсан. Харин энэ жил тэд даагаа нэхэж, хэсэгтээ Укрианыг 11:3-аар хожсон. Ийнхүү ес дэх удаагаа ДАШТ-д өрсөлдөж хүрэл медалийг эх орондоо авчраад байна.
Ч.БОЛОР