Ардчилсан нам анх удаагаа намын даргаа гишүүдээсээ сонгодог болов. Ингэсэнээр УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсан, гурван жил намаа удирдсан З.Энхболд албан ёсоор намын даргаасаа огцорч байгаа юм. АН-ын экс дарга, УИХ-ын дарга асан гээд улс төрийн албан тушаал хашиж байсан тэрбээр энэ ажлаасаа залхаж байгаа гэнэ шүү. Намын даргын ажлаа өгөөд Ерөнхийлөгчид нэр дэвших үү гэсэн асуултад З.Энхболд “Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. 2020 оны сонгууль хүртэл ямар нэг албан тушаалд томилогдохгүй. Тиймээс миний төлөө бүү санаа зов. Намын даргын энэ ажлаа хурдан өгөөд, амар тайван амьдармаар байна” гэж хариулсан юм. Намын даргаасаа ч “уйдчихсан”, бас 2020 оны УИХ-ын сонгуулийг хүлээнгээ ажилгүй сууна гэдгээ хэлчихэв ээ.
Ш.ОЧ