Энэ жил өвөлжилт хүндэрсэн олон аймаг бий. Хэнтий аймгийн хэмжээнд цас олон жилийн дунджаас ахиу орсон учраас зарим газар хүндрээд байгаа. Тиймээс Хан Хэнтий нутгаас төрөн гарсан уран бүтээлчдийн “ЗҮРХНИЙ ХАЙРТАЙ НУТАГ” нэгдсэн тоглолт ирэх хоёрдугаар сарын 2-ны өдрийн 18.00 цагаас Монголын бөхийн өргөөнд тоглох гэж байна. Энэхүү тоглолтын орлого 100 хувь “МАЛЧДАДАА ТУСАЛЪЯ” сайн үйлсийн аянд зориулагдах бөгөөд аяныг Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа аж.
Хэнтий аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 18 сумын 84 багт 7084 өрхийн 3,8 сая буюу хонин толгойд шилжүүлснээр 6,7 сая мал өвөлжиж байна. Зарим нутагт өвөлжилт хүндэрсэн учраас “МАЛЧДАДАА ТУСАЛЪЯ” аяныг эхлүүлжээ.
Ч.БОЛ