Канадын Исламын сүмд халдлага гарч, таван хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2017.01.30-нд нийтлэгдсэн

Канадын Исламын сүмд халдлага гарч, таван хүн амиа алджээ

Канадын Квебек хотын мусульман шашинтнуудын сүмд халдлага гарч, таван хүн үрэгджээ. Орон нутгийн цагаар ням гаригийн оройн мөргөлийн үеэр Квебекийн Исламын соёлын төвд зэвсэглэсэн этгээд халдсан байна. Гэмт этгээдүүд наанадаж гурвуулаа байсан тухай гэрчийн яриаг Reuters дамжуулжээ. Халдлага гарах үеэр сүмд 40 гаруй хүн байсан гэнэ. Квебек хотын цагдаагийн байгууллагаас халдлага гарч, хүний амь үрэгдсэн тухай мэдээллийг баталсан бөгөөд одоогоор илүү нарийн мэдээлэл өгөөгүй байна. Хэрэгт холбогдуулан хоёр сэжигтнийг саатуулан шалгаж эхэлжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж