Үндсэн чиглэлийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Үндсэн чиглэлийг танилцууллаа

Үндэсний хөгжлийн шинэтгэлийн хорооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус холбооноос Монгол Улсын ирэх онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулснаа танилцуулав. Тус хорооныхон  хүний хөгжлийн үндсэн чиглэлийн индексийг гаргасан байна. Манай Улсын хүний хөгжлийн индекс  одоо  0,731 байгаа аж. Харин ирэх  онд үүнийг 0,758 хүргэхээр зорьж байгаа гэнэ. Хүний хөгжлийн индексээрээ Норвги улс тэргүүлж байгаа бөгөөд 0,971 байгаа аж. ОХУ- 0817, хятад 0,773, харин хамгийн бага нь Нигер 0,43 байгааг дуулгасан юм. Монгол Улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийн 182 орноос 115-т байгаа аж. Мөн түүнчлэн 2010 онд нэг унц алтыг 1000 ам доллараас илүү, нэг тонн зэсийг 7200 ам доллар байхаар тооцоолжээ. 2013 онд манай улсын эдийн засгийн өсөлт 8,2 хувь хүрч, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2000 ам.доллараас дээш гарна гэж тооцоолжээ. Тухайн үед Монгол Улсын экспорт импортоосоо давж  гадаад худалдаа ашигтай гарна гэсэн тооцоог гаргасан аж.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж