С.Эрдэнийг мөнгө тараасан гэж эргүүлэн татахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2017.01.30-нд нийтлэгдсэн

С.Эрдэнийг мөнгө тараасан гэж эргүүлэн татахыг хүслээ

Ардчилсан намын даргыг тодруулах сонгуулийн ажил 40 хоногийн турш үргэлжилж, өчигдөр санал хураалтын үр дүнд С.Эрдэнэ ялалт байгуулснаар өндөрлөв. Санал хураалтын өдөр нэр дэвшигч С.Эрдэнэ гишүүдэд мөнгө тараасан гэх асуудал дэгдэж, баримтжуулан бичлэг ч цахим ертөнцөд ил болсон юм. Үүнтэй холбоотойгоор бусад нэр дэвшигчдийн штабаас С.Эрдэнийг мөнгө тараасан, хүмүүсийг зөөвөрлөн, саналыг нь өгүүлсэн зэрэг сонгуулийн дүрмийг зөрчсөн тул  холбогдох арга хэмжээ авч өгнө үү гэж Л.Гантөмөр, Н.Алтанхуяг, Ж.Батзандан нарийн сонгуулийн штабаас сонгууль зохион байгуулагчдад албан бичиг хүргүүлсэн байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж