УИХ дахь Ардчилсан нам /АН/-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаа хойшлуулж, маргааш /2017.01.31/ хуралдахаар болжээ. АН-ын намын даргын сонгууль өчигдөр болж, АН-ын бүлгийн дарга буюу нэр дэвшигч С.Эрдэнэ ялалт байгуулсан юм. Тус намын даргын сонгуулийн дүн оройтож гарсантай холбогдуулан АН-ын бүлэг хуралдаанаа хойшлуулж байгаа юм байна.
Тус намаас өнөөдөр 12.00 цагт Төрийн ордонд намын даргын сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийх юм байна.
Ш.ОЧ