“Болор цом-34” наадмыг угтсан арга хэмжээ боллоо

Хуучирсан мэдээ: 2017.01.28-нд нийтлэгдсэн

“Болор цом-34” наадмыг угтсан арга хэмжээ боллоо

Дорнод аймагт өнөөдөр/2017.01.28/ болох “Болор цом-34” яруу найргийн наадмын хүрээнд Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Цэцэг өргөх ёслолын ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч, “Болор цом-34” наадмыг зохион байгуулах комиссын дарга Ш.Ёл, Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр болон яруу найрагчид, яруу найраг сонирхогчид оролцлоо.

IMG_0009IMG_0001

Үүний дараагаар Аймгийн төв номын сангийн соёл олон нийтийн танхимд “Яруу найрагч-Уншигчдын уулзалт”-ыг зохион байгууллаа. Уулзалтын үеэр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Баатарын Галсансүх, МЗЭ-ийн шагналт, 2009 оны “Болор цом” наадмын эзэн, яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар болон уригдан ирсэн зочид өөрсдийн бүтээлийн дээжээсээ уншиж сонирхууллаа. Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дугуйлангийн сурагчид Ц.Дамдинсүрэнгийн “Буурал ижий минь”, Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлгийг уншлаа.

IMG_0042IMG_0028IMG_0032

Энэ үеэр яруу найрагч Тогоонтөмөрийн Содномнамжил агсны яруу найраг, дурсамж, нийтлэлийн “Ганцхан” номын нээлтийг хийж, мөр зэрэгцэн ажиллаж хөдөлмөрлөж явсан нөхөд, гэр бүлийнхэн нь сэтгэлийн үгээ хэлж, энэхүү номыг бүтээхэд тусалсан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

IMG_0063

Түүнчлэн Дорнод аймгийн төв дэх цэцэрлэгт хүрээлэнд босгосон Д.Нямсүрэн найрагчийн шүлэг бүхий гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлж дурсамжаа хуваалцлаа. Аймгийн удирдлагууд уригдан ирсэн яруу найрагч, төлөөлөгчдийг хүлээн авч тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэж гарын бэлэг гардуулав.

IMG_0079 IMG_0117

 
ЭХ СУРВАЛЖ: http://www.dornod.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж