Хоккейчдын 11 жил хүлээсэн ХҮРЭЛ МЕДАЛЬ

Хуучирсан мэдээ: 2017.01.30-нд нийтлэгдсэн

Хоккейчдын 11 жил хүлээсэн ХҮРЭЛ МЕДАЛЬ

Бөмбөгтэй хоккейчид ДАШТ-д 2006 онд анх удаа оролцож байсан ч ес дэх удаагаа өрсөлдөн хүрэл медаль хүртлээ

Бэнди хоккей буюу бөмбөгтэй хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “В” ангилал нэгдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд Шведед боллоо. Тус тэмцээнд манай хоккейчид нийт зургаан тоглолт хийж, нэг ялагдалтайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Тэд эцэст нь эх орондоо хүрэл медальтай ирж байна.

Бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий “А” ангилалд ОХУ, Швед, Финланд, АНУ, Герман, Норвеги, Беларус зэрэг найман баг багтсан бөгөөд тэд өнөөдрөөс өрсөлдөөнөө эхлүүллээ. Харин “В” ангиалалд Канад, БНХАУ, Чех, Унгар, Япон, Монгол зэрэг арван орон багтсан юм. Манай хоккейчид өнгөрсөн онд IV байр эзэлсэн учраас энэ жилийн тэмцээнд Япон, Унгар, Украины багтай нэг хэсэгт орсон. Нөгөө хэсэгт Канад, Чех, Голланд, БНХАУ зэрэг зургаан улс багтсан юм.

Манай хоккейчид хэсэгтээ нэг ч хожигдолгүйгээр 100 хувийн амжилттайгаар хэсгээ тэргүүлсэн. Улмаар шөвгийн наймд нөгөө хэсгийн гуравдугаар байраар шалгарсан Голландтай таарч, 6:2-оор хожсон ч Канадад 4:3-аар дийлдлээ. Гэхдээ хэсэгтээ 7:0-оор хожсон Японы багтай хүрлийн төлөө тоглосон ч ялалт байгуулж чадсан юм.

ЕС ДЭХ УДААГАА ДАШТ-Д ОРОЛЦОЖ, АНХНЫ ХҮРЭЛ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ

Бэнди хоккей буюу бөмбөгтэй хоккейн ДАШТ анх 1957 оноос зохиогдож иржээ. Харин манай улс тус тэмцээнд 2006 оноос эхлэн оролцож эхэлсэн байна. Анхны жилдээ зургаан тоглолт хийсэн ч Эстонийг хожиж, тухайн үед шуугиан тарьж байсан. Харин тэр цагаас хойш хоккейчид ДАШТ-д амжилт гаргаж болно гэдгээ харуулсан ч 2010 оноос хойш оролцоогүй байна. Учир нь 2010 оны ДАШТ-д таван тоглолт хийхдээ нэг тэнцээ, дөрвөн хожигдолтойгоор нутагтаа иржээ. Үүнээс хойш гурван жил завсарласан ч 2014 оны ДАШТ-ээс эхлэн оролцож эхэлсэн байна. Өнгөрсөн оны тэмцээнд хүрэл медалийн төлөө Украинтай тоглож, үндсэн цагт /90 минут/ 5:5-аар тэнцсэн ч цаг сунгахад нэг гоол алдаж, харамсалтай ялагдсан удаатай. Харин тэмцээний дараа тэд Украинтай зодолдож, нэгэн дуулианыг тарьж байсан юм. Тус тоглолтод манай баг илүүрхэж байсан ч сүүлийн мөчид гоол алдсан удаатай.

Энэ жил тэдний хувьд ес дэх ДАШТ. Өнгөрсөн жилийн амжилтаас шалтгаалан тэд Япон, Унгар, Украинтай нэг хэсэгт багтсан. Хэсэгтээ хожигдол гээчийг амжсаагүй хоккейчид шөвгийн наймыг төвөггүйхэн давсан ч мөнгөн медалийн төлөө Канадад 1 онооны зөрүүгээр харамсалтайгаар ялагдсан. Уг нь манай хоккейчид энэ тэмцээнд түрүүлсэн бол ирэх онд дээд зоонд орох байлаа.

ДҮН: /2017.01.24-29, Швед “В” ангилал/

В хэсэг:

  • 1.24 – Монгол – Япон – 7:0

  • 1.25 – Монгол – Украйн – 11:3

  • 1.26 – Монгол – Унгар – 9:5

Шөвгийн найм:

  • 1.27 – Монгол – Голланд 6:2

Хагас шигшээ:

  • 1.27 – Монгол – Канад 3:4

Хүрэл медаль:

  • 1.28 – Монгол – Япон 6:5

Алтан медаль:

  • Унгар – Канад 3:4

БӨМБӨГТЭЙ ХОККЕЙН ДАШТ – В АНГИЛАЛ:

  • Алтан медаль: Канад

  • Мөнгөн медаль: Унгар

  • Хүрэл медаль: Монгол

  • IV байр: Япон

  • V байр: Украин

  • VI байр: Эстони

  • VII байр: Голланд

  • VIII байр: Чех

  • IX байр: БНХАУ

  • X байр: Сомали

Өнөөдрөөс “А” ангиллын тэмцээн эхэлж байна. Энэ хэсэгт ОХУ, Швед, Финланд, АНУ, Герман, Норвеги, Беларус, Казахстан зэрэг найман орон багтсан юм.

БӨМБӨГТЭЙ ХОККЕЙН ДАШТ-Д МАНАЙ ХОККЕЙЧИД ХЭРХЭН ОРОЛЦОВ?

ОН

ТОГЛОЛТ

ХОЖИЛ

ТЭНЦЭЭ

ХОЖИГДОЛ

БАЙР

1

2006

6

1

5

V

2

2007

5

2

3

V

3

2008

6

1

5

VI

4

2009

7

1

2

4

XII

5

2010

5

1

4

IV

6

2011-2013

ОРОЛЦООГҮЙ

7

2014

6

3

3

VI

8

2015

7

3

1

2

VII

9

2016

8

5

3

IV

10

2017

6

5

1

ХҮРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж