Дархан, Сэлэнгийн чиглэлд цасан шуургатай байна

Хуучирсан мэдээ: 2017.01.28-нд нийтлэгдсэн

Дархан, Сэлэнгийн чиглэлд цасан шуургатай байна

Цаг уурын урьдчилсан төлөв байдлаар өнөө шөнөдөө /2017.01.28/ үргэлжлэн цас орж, шуурах төлөвтэй байгаа тул тухайн чиглэлд онцын шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Нутгийн хойд чиглэлд буюу Дархан, Сэлэнгэ, Улаанбаатар – Өндөрхаан чиглэлийн автозам, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байгаа тул анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Авто тээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж