БГД-ийн хэмжээнд 10000 гаруй камер ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2017.01.27-нд нийтлэгдсэн

БГД-ийн хэмжээнд 10000 гаруй камер ажиллаж байна

БГД-ийн засаг дарга С.Одонтуяа өчигдөр /01.26/ БГД дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст ажиллалаа. Баянгол дүүрэгт үйлдэгддэг гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор хийж хэрэгжүүлсэн олон ажлын нэг нь нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг камержуулсан байдал юм.

Эдгээр камерын ашиглалтыг сайжруулах, хэвийн ажиллагааг хангах, олон улсын жишигт нийцүүлэхээр “Теле камер” хяналтын төвийг Цагдаагийн 1 дүгээр хэлтэст байгуулж, 24 цагийн турш хянаж байна. Ингэснээр гэмт хэргийг газар дээр нь илрүүлэх, дуудлагыг түргэн шуурхай авч ажиллахад өндөр ач холбогдол үзүүлж байна.

Өнгөрсөн 4 жилд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, одоогийн БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа нар дүүргийнхээ камержуулалтыг шийдэж, шинээр 400 гаруй камер нэмж суурьлуулсан нь төсөв хөрөнгөгүй өнөө үед хамгийн хэрэгцээтэй, иргэдийн амар тайван байдалд ч чухал хувь нэмэр оруулсан үйл явдал болсон гэж Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ажилтнууд хэлж байлаа. Мөн камерын арчлал, хамгаалалтын асуудлыг БГД хариуцахаар болсонд цагдаагийн алба хаагчид баяртай байсан юм.

БГД-ийн хувьд гэмт хэргийн илрүүлэлтээрээ Улсын дунджаас дээгүүр буюу 76,5 хувь байдаг. Улсын дундаж 62 хувьтай байдаг юм байна. 

Эх сурвалж: БГД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж