KING TOWER – ОФФИС, ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖ
Түрээсийн төлбөрөөр оффистой болох боломж
Үйлчилгээ эрхлэгчиддээ зориулсан шинэ боломж
Манай хотхонд шаардлагатай байгаа үйлчилгээнүүд
Deluxe Marshall Village хотхоны байршил, давуу тал
1. Түрээсийн төлбөрөөр оффистой болох боломж:
А.Цаг ашиглалтаар амжилт хэмжигддэг болсон энэ үед замын түгжрээнд орж өөрийн үнэт цагаа алдалгүй эрүүл мэндээ бодож, хотын хамгийн эрүүл цэнгэг агаарт өөрийн оффисоо сонгох ухаалаг шийдлийг бид цогцлоолоо.
Б.Танд өөрийн биенес, хамт олондоо нийцүүлэн байрлал сайтай, оффисын зориулалттай 23-300 мкв талбайнаас сонгож, 10-30% урьдчилж төлөөд 3 жилийн хүүгүй төлөх нөхцөлөөр буюу сар бүр төлөх түрээсийн мөнгөөр үндсэн хөрөнгөтэй болох хаана ч байхгүй таатай боломжийг санал болгож байна.
В.Та хүссэн хэмжээгээр оффисын талбайг хуваалт хийлгэн авах боломжтой бөгөөд таны сонгосон талбайнаас хамааран шууд гарах хаалга гаргах боломжтой.
2. Үйлчилгээ эрхлэгчиддээ зориулсан шинэ боломж
А. Өндөр тааз, шалнаас тааз хүрсэн том цонх, гаднаас шууд орох боломжтой тусдаа хаалга зэрэг үйлчилгээний бизнес эрхлэгчиддээ зориулсан зохион байгуулалт бүхий 28-300мкв талбайнуудыг бид тансаг зэрэглэлийг орон сууцны нэгдүгээр давхарт бүрдүүллээ.
Б. Эрхэм бизнес эрхлэгчиддээ зориулан төв хаалгуудаас гадна Хүннү хорооллын замаас River Garden хорооллын замтай нэвт холбогдсон нэмэлт орц, гарцыг зогсоолын хамт шийдэж өгсөн.
В.Таны бизнесийн үндсэн хөрөнгийг найдвартай байдалд бид санаа тавих бөгөөд орон сууцны дотор болон гадна 24 цагийн камержуулсан нэгдсэн харуул хамгаалалттай.
Г.Түрээсийн төлбөрөөр Үл хөдлөх хөрөнгөтэй болох ухаалаг боломж:
Бизнесмен та сар бүр түрээс төлж, үргүй зардал гаргаж байна уу… Хэрэв тийм бол бидний санал болгож буй үйлчилгээний сонгосон талбайн төлбөрийн ердөө 10-30% урьдчилж төлөөд, үлдэгдэл төлбөрөө 3 жил хүртэлх хугацаанд бизнэсээ эрхлэнгээ хүүгүйгээр төлөх таатай боломжийг санал болгож байна.
Д. Өөрийн эрхэлдэг бизнесээр хамтран ажиллах уян хатан боломж:
Бизнесмен та сонгосон үйлчилгээний талбайн төлбөрийн тодорхой хувьд өөрийн эрхэлдэг бизнесийн бүтээгдэхүүн болон шинэ загварын автомашин оролцуулах боломжтой бөгөөд төлбөрийн хамгийн уян хатан энэхүү боломжийг бүү алдаарай.
3. Манай хотхонд шаардлагатай байгаа үйлчилгээнүүд
Бид нийт 5000 айлын хэрэгцээг хотхон дотроо бүрдүүлэхийг зорин ажиллаж байгаа бөгөөд ХУД болоод нийслэл хотод маань эрэлт ихтэй байгаа хүүхдийн эмнэлэг, банкны VIP салбарууд, тавилганы худалдааны дэлгүүр, тохилог ресторан, хими цэвэрлэгээ хүлээн авах цэг зэрэг үйлчилгээг эхлүүлэхэд эрхэм бизнесмен таныг дэмжин ажиллахад бэлэн байна.
Тансаг зэрэглэлийн орон сууцаа захиалсан захиалагчид маань интерьер дизайнаа өөрийн хүссэн загвараар гаргах хүсэлтэй байдаг ба интерьер зураг төсөл, гүйцэтгэгч компаниудыг хотхондоо төвлөрүүлэх нь жил бүр 500 айл нэмэгдэж буй манай хотхоны оршин суугчдын хувьд яаралтай хэрэгцээтэй үйлчилгээ байх болно.
4. Deluxe Marshall Village хотхоны байршил, давуу тал:
Хотын төвөөс ердөө 3 км зайд, хотын хамгийн үнэ цэнэтэй таатай бүсэд байрлах тансаг зэрэглэлийн хотхонд худалдаа үйлчилгээгээ эрхлэн зөвхөн Deluxe Marshall Village хотхон төдийгүй, ойролцоох төвлөрсөн хотхонууд болох Encanto, Хүннү 2222, Japan town, River garden, Bella Vista, Buddha Vista зэрэг хотхонуудын чанарыг эрхэмлэгч оршин суугчдад давхар хүрэх ухаалаг бөгөөд алсын хараатай байршил юм.
Хотхоны ерөнхий төлөвлөгөөний ердөө 30% хэрэгжээд байгаа бөгөөд жил ирэх тусам 500-1000 оршин суугчид нэмэгдэх учир яахын аргагүй ирээдүйд өсөх ашигтай зах зээл юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Twitter хаяг: Deluxe_marshall
Facebook хаяг: DeluxeMarshallVillage
Холбоо барих утас: 99997063, 91114064, 88113067
Веб сайт: www.kingtower.mn, www.marshallvillage.mn
Хаяг: Их тэнгэрийн амруу явах замд, Маршалын гүүрний хойд талд