Сум дундын эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төвүүдийн талаар хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2017.01.27-нд нийтлэгдсэн

Сум дундын эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төвүүдийн талаар хэлэлцлээ

Сум дундын эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төвүүдийн 2016 оны үйл ажиллагааны тайланг Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцлээ.

Сум дундын эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төвүүдийн 2016 оны үйл ажиллагааны тайланг аймгийн Засаг даргын зөвлөлөөр  хэлэлцлээ.

Аймгийн Засаг даргын Зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 23, 24-ны өдрийн хурлаар  сум дундын эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төвүүдийн 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.

Хуралд  сумдын  Засаг дарга, нягтлан бодогч нар оролцож, Эрүүл мэндийн төвийн үндсэн үйл ажиллагаа, төсөв санхүүгийн тайлан, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үндсэн үзүүлэлтүүд, аймгийн Засаг даргын 2016 оны  552 дугаар захирамжаар зохион байгуулагдсан  “Эх, хүүхэд, төрөх насны эмэгтэйчүүдийн хяналтыг сайжруулъя”  аяны чанар, үр дүн, сум дундын эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй  асуудлууд, цаашид дэвшүүлж байгаа  зорилтын талаар Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Хурлаас хөнгөлөлттэй олгох эмийн төсөв хүрэлцдэггүй, эрүүл мэндийн төвийн даргын болон үндсэн мэргэжлийн эмчийг хавсран гүйцэтгэсний цалин урамшууллын  нэмэгдэл авах боломжгүй байдаг, багийн эмчийг унаагаар хангах, яаралтай тусламжийн тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх зэрэг нийтлэг тулгамдаж  байгаа  асуудлуудыг  холбогдох  мэргэжлийн байгууллагуудтай хамтран  судалж шийдвэрлэхээр боллоо.

Засаг дарга Г.Батжаргал  хэлсэн үгэндээ аймгийн Засаг даргын зүгээс  эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эмч, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дэмжиж ажиллахаа мэдэгдээд, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалт сайжирч, эмч, мэргэжилтнүүд залуужиж байгаа хэдий ч мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлж,  иргэдэд сэтгэлээсээ хүрч үйлчлэх,  эх, хүүхдийн эрүүл  мэнд, ялангуяа төрөх насны  эмэгтэйчүүд,  жирэмсэн эхийн нэрийн  хяналтыг онцойлон анхаарч, хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудад үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж  ажиллахыг  анхаарууллаа.

Сумдын Засаг дарга нарт  орон нутагтаа  тулгамдсан асуудлаа шийдвэрлэх талаар эрүүл мэндийн байгууллагаа дэмжиж, санаачлагатай ажиллах, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах, шинэ залуу боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэж,  дэмжиж ажиллах,  иргэдийн эрүүл мэндийнхээ төлөө  хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх талаар хариуцлагын тогтолцоог хуулийн хүрээнд хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга Г.Батжаргал даалгасан байна.

ЭХ СУРВАЛЖ: BAYANKHONGOR.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж