Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд Сэлэнгэ аймгийн баг тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээнд Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс шигшигдэж шалгарсан нийт 808 шатарчид оролцсон байна. Өсвөрийн шатарчдын авхаалж, самбаа, оюун ухааны их өрсөлдөөн болсон энэхүү тэмцээний орон нутгийн ангилалд Сэлэнгэ аймгийн баг 2-р байр эзэлж мөнгөн медаль, цомын эзэд болжээ. Тэмцээний охидын ангиллын 8 насанд Д.Цэлмүүн 3-р байр, 12 насанд В.Амин-Эрдэнэ 4-р байр, 16 насанд Т.Номиндалай 4-р байр, 18 насанд Б.Эрдэнэхөлөг 2-р байрт шалгарчээ. Ө.Бат-Очир дасгалжуулагчтай Сэлэнгийн баг тамирчид 50 хувиас давсан амжилтыг үзүүлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: SELENGE.GOV.MN