-Энэ жилийн хамгийн гоё үзэсгэлэн гэхэд алдахгүй-
Сансрын төгс зохицлын эрмэлзэл зарим нэг ид шид илбэ, нууцыг тайлах оролдлого урлагт дандаа оршиж ирсэн юм. ХХ зуны уран зургуудад хүн төрлөхтний асуудал байгалийн дүрслэлд ихээхэн орж тусгагддаг. Хорвоогийн тайллыг олох гэсэн алдартай зураагчдын суут бүтээлийн үзэсгэлэн Парисын д'Орсе-д ирэх гуравдугаар сарын дунд үеэс гарч эхлэх юм.
Үзэсгэлэн дээр Винсент Ван Гог, Поль Гоген, Клод Моне, Василий Кандинский, Густав Климт, Эдвард Мунк, Морис Дени, Фердинанд Ходлер зэрэг алдартай зураачдын суут бүтээлийг харуулна. Бүх зургууд нь “гэрэл гэгээг хайсан” шөнийн үзэсгэлэнг харуулна.
Парисын урлаг судлаачид үзэсгэлэнг Онтариогийн уран зургийн галерейтай хамтран хийж, Европ, Канадын урлаг бие биендээ хэрхэн нөлөөлснийг үзүүлэхээр шийдсэн байна. Импрессионистууд, символистууд ба "Наби» бүлгийн урлагийн урсгалыг харуулсан “Оддоос дээш. Ид шидийн байгалийн зураглал, Монегаас Кандинский хүртэл” нэртэй үзэсгэлэн д'Орсе музейд гуравдугаар сарын 14-нд нээгдэж, зургадугаар сарын сүүл хүртэл ажиллах юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР