Шалгалтанд 61 аж ахуйн нэгж, байгууллагад хєдєлмєр эрхэлж байсан гурван орны 2405 гадаадын иргэн хамрагджээ. Энэ үеэр бизнeс ангиллын 30 хоногийн визээр орж ирэн, эрх бүхий байгууллагын зєвшєєрєлгүй хєдєлмєр эрхэлж байсан БНХАУ-ын 71 иргэнийг мєн визийн хугацаагаа хэтрүүлсэн БНХАУ-ын 35 иргэнийг тус Газрын даргын тушаалаар Монгол Улсаас албадан гаргажээ.
Мөн паспорт, паспортыг орлох бичиг баримтыг биедээ авч яваагүй зєрчил гаргасан БНХАУ-ын 45 иргэнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу торгууль ногдуулсан байна. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөн хэлэхдээ “Шалгалтын явцад оршин суух зєвшєєрєл авсан аж ахуйн нэгж байгууллагаасаа єєр аж ахуйн нэгж байгууллагад хєдєлмєр эрхлэх явдал цөөнгүй байсныг илрүүлэн хуулийн дагуу нийтдээ 50 гаруй сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан” гэлээ.