“Авьяаслаг Монголчууд-2016” шоу нэвтрүүлгийн оролцогч, “Pole dancer” Ч.Цэнгүүн өөрийн сургалтаа явуулаад эхэлжээ. Тэрбээр “Pole dance” урлагаар жилийн хугацаанд хичээллэж буй залуу уран бүтээлч бөгөөд эхний удаа анхан шатны сунгалтын талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа мэдээлсэн байна.
Мөн “Мянган бээрийн аялал нэг алхамаас эхэлнэ харин тэр нэг алхам өөртөө итгэхээс л эхэлнэ. Энэ хөтөлбөр бол миний хүүхэд наснаас одоог хүртэл хуримтлуулсан туршлагаас гарж ирж буй жинхэнэ амьд хөтөлбөр юм. Залуу хүний хамгийн үнэтэй сайхан зүйл бол мэдээж цаг хугацаа гоо зүй. Өөртөө жинхэнэ ухаалаг хөрөнгө оруулалт хийгээрэй
төгсгөлд нь хэлэхэд тэмцээний бэлтгэлийн хажуугаар аравхан хүнд л заах бодолтой байна” хэмээн бичжээ.
Ч.Цэнгүүн нь цөөн хүнд жин хасах аргачлал, уян хатан болон гоо зүйг хөгжүүлэх хөтөлбөртэйгээр сургалтаа явуулах гэнэ. Түүний сургалтын нэг сарын төлбөр 340 мянган төгрөгийн үнэтэй аж.
Ч.Цэнгүүний өгсөн зөвлөгөөг хүргэж байна.
- “Поле дэнс” урлагаар хүүхдүүд 4-6 наснаасаа хичээллэж болно.
- Хүний булчин тогтмол ачааллаас болж чангарсан байдаг. Тэрхүү чангарсан булчингаа суллаж, зөөллөх хэрэгтэй.
- Энэ урлагаар эмэгтэйчүүд их хичээллэх хэрэгтэй. Тэгснээр биеийн гоо зүйг улам тодотгож байдаг.
- Сунгалтын дасгал хийснээр өндөр болно.
А.Сүрэн