Аун Сан Су Чигийн зөвлөх хуульчийг хороожээ

Хуучирсан мэдээ: 2017.01.30-нд нийтлэгдсэн

Аун Сан Су Чигийн зөвлөх хуульчийг хороожээ

Аун Сан Су Чигийн Ардчиллын төлөөх үндэсний лиг намын зөвлөх бөгөөд хуульч Ки Нийг Мьянмарын Янгон нисэх буудалд буудан хороожээ. Гадаадад ажиллаад өчигдөр /2017.01.29/ эх орондоо ирсэн түүнийг тархин тус газар нь буудсан байна. Түүний сууж явсан таксины жолоочийг мөн хөнөөжээ. Сэжигтнийг баривчлан саатуулсан байна. Одоогоор хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй талаар ВВС мэдээлжээ.

Буддын шашинтай Мьянмар улсын шашны цөөнх мусульманчуудын нэг төлөөлөл нь Ко Ни байсан аж. Түүнийг хороох болсон шалтгаан шашин шүтлэгтэй холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Мьянмарт иймэрхүү аллага маш бага гардаг гэнэ.

Оюутан ахуйдаа 1988 оны бослогод оролцож явсан Ко Ни улс төрийн хоригдол байсан бөгөөд хожим суллагдаж, Ардчиллын төлөөх үндэсний лиг намын зөвлөх, ахлах хуульч болжээ. Тэрээр өнгөрсөн жил Мьянмарын Исламын шашинт хуульчдын холбоог үүсгэн байгуулалцсан бөгөөд мусульманчуудын эрхийн төлөө үгээ илэрхийлдэг байсан аж. Үүнийхээ төлөө тодорхой хүрээнд эсэргүүцэгч, өөрийг нь таагүй хүлээн авах дайснуудтай болсон байжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж