Германы дараагийн ерөнхийлөгч гэгдэж буй Штайнмайер

Хуучирсан мэдээ: 2017.01.30-нд нийтлэгдсэн

Германы дараагийн ерөнхийлөгч гэгдэж буй Штайнмайер

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Йоахим Гаук өнгөрсөн Баасан гаригт Гадаад хэргийн сайдын албан тушаалаас Франк-Вальтер Штайнмайерийг огцруулж, түүний оронд дэд канцлер, Эдийн засаг, эрчим хүчний сайд асан Зигмар Габриэлийг томиллоо. Германы ирээдүйн Ерөнхийлөгч болох Штайнмайер гэж хэн бэ?


Зүүд мэт хайр сэтгэл

Франк-Вальтер Штайнмайер 2013 онд Гадаад хэргийн сайдаар томилогджээ. Түүний улс төрийн карьер хувийн шалтгааны улмаас хэсэг завсарлажээ. Эльке Бюденбендерийн захиргааны хэргийн шүүгчээр ажиллаж байсан эхнэртээ эрхтэний донор болж өрөөсөн бөөрөө өгөн хэсэг зуур улс төрөөс холджээ.

Штайнмайерийн эхнэр хэдэн жилийн турш бөөрний дутагдлаар шаналж иржээ. 2010 оны эхнээс түүний бие улам муудаж эхэлжээ. Ингээд тэр эхнэртээ бөөрөө өгчээ.

Завсарласны дараа буюу 2011 онд улс төрдөө эргэн ирж, ГХЯ-ны сайдаар хоёр дахь удаагаа томилогдоод Украины асуудлаар тууштай ажиллав.

Өөрчлөлтийн салхи

Сайд хэлсэн үгнээсээ эргэж буцдаг гэж хүмүүс шүүмжилдэг ч Оросын талаар тууштай байсан нэгэн. ОХУ-д ногдуулсан хориг арга хэмжээг цуцлах, ОХУ-ыг G7-д буцаан оруулахын төлөө тууштай байгаа.

“Сири, Украины сөргөлдөөн нь дэлхийн тэргүүлэх эдийн засгийн хамтын ажиллагаанаас Оросыг хасч болохгүй гэсэн бидний сонирхлыг харуулж байна. “Наймд” буцан ирэх түлхүүр нь Москвад байгаа” гэж мэдэгджээ.

Өөрсдийнхөн дунд харийн

Гэхдээ Оросыг дэмжсэн нь Штайнмайерт үнэтэй туслаа. Тэрбээр дэмжлэгээ алдсанаас гадна ихээхэн шүүмжлэлийг хамтрагч нараасаа сонссон юм. Тухайлбал, өнгөрсөн онд НАТО-гийн хээрийн сургуулилтаа Оросын хилийн орчим хийж байгаад дургүйцлээ илэрхийлэхэд нь Германы Сангийн сайд Вольфганг Шойбле түүнийг буруу зам сонголоо гэж байв.

Вольфганг Шойбле

Зэвсгээр сүрдүүлж байна гэх Штайнмайерын мэдэгдэл нь үгийн алдаа юм. Хурцадмал байдлыг буулгах гэх мэтийн ямар ч яриа Москватай түүний барих байр сууринаас хийгдэх ёстой.

Мэргэжлийн үйл ажиллагаа

2014 оны хоёрдугаар сард Германы ГХЯ, Ерөнхийлөгч Виктор Янукович ба сөрөг хүчний Майдан хоёрын Украины хямралыг зохицуулах гэрээний баталгаа нь болсон юм. Гэвч гэрээг зөрчиж Украинд төрийн эргэлт болжээ. 2016 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг Герман даргалж байлаа.

YouTube дэх од

2014 онд Берлины төвд хийсэн Социал-демократ намын цуглаан дээр сэтгэл хөөрлөөр хэлсэн үг нь Штайнмайер YouTube дэх од болоход хүргэв. Штайнмайерийг үг хэлж байхад Киевын эрх баригчдыг Берлинд дэмжиж буй эсэргүүцэгчид байсан юм.Сайд тэднийг заагаад “Хэрэв бид эднийг сонссон бол Европ сүйрэх байлаа” гэв. Мөн энэ үгэндээ хэд хэдэн удаа ичэж зоволгүйгээр хараал хэлсэн юм.

Ирээдүйн Ерөнхийлөгч үү?

Хамгийн гол нь арваннэгдүгээр сарын 16-нд Меркель түүнийг ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гэж танилцуулсан юм. Олон хүн дэмждэг, итгэл даахаар нэр дэвшигч гэж Меркель түүнийг үнэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж