34 дэх удаагийн "Болор цом" наадам өнөөдөр Дорнод аймагт болно. Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналат яруу найрагч Д.Нямсүрэнгийн мэндэлсний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Тиймээс энэ жилийн наадмыг тус аймагт зохион байгуулж байгаа юм.
“Болор цом-34” яруу найргийн наадмын эхний шатанд тэнцсэн найрагчид:
- Б.Алтанхуяг
- А.Амгаланбаатар
- Дү.Батжаргал
- Б.Батсайхан
- Ж.Батцэцэг
- Б.Баттулга
- Я.Баяраа
- Б.Буянбадрах
- У.Баярсайхан
- Д.Гансүрэн
- Ц.Жамбалгарав
- Н.Минжинсайхан
- Н.Мөнхбаяр
- Г.Мөнхбаатар
- Ц.Мөнх-Очир
- С.Начин
- Х.Нямхишиг
- Л.Торой
- Б.Төгсжаргал
- Ай.Төмөр-Очир
- М.Уянсүх
- Ч.Ууганбаяр
- Ө.Үлэмжтөгс
- Б.Цогбадрах
- Д.Цогбадрах
- О.Цэнд-Аюуш
- О.Элбэгтөгс
- Б.Энхжаргал
- А.Эрдэнэ-Очир
- Д.Эрдэнэзулай
“Болор цом” наадмыг анх Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж санаачилсан бөгөөд анхны наадмыг 1983 онд зохион байгуулж байсан түүхтэй. Харин хөдөө орон нутагт зохион байгуулж буй зургаа дахь найргийн наадам нь энэ жилийнх аж.
БОЛОР ЦОМ”-ЫН ЭЗЭД:
1983 он. Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж: “Хүн төрөлхтөнд хэлэх үг”
1984 он. Ардын уран зохиолч Д.Цоодол: “Нэр нь тодроогүй баатрууд”
1985 он. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн: “Шагнал”
1986 он. Яруу найрагч Т.Очирхүү: “Чулууны магтаал”
1987 он. Ардын уран зохиолч П.Бадарч: “Тэмээ”
1988 он. Ардын уран зохиолч Т.Галсан: “Жирмийн сүлжээ”
1989 он. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимэддорж: “Малчин”
1990 он. Д.Нацагдоржийн шагналт Б.Ичинхорлоо: “Тэнгэр”
1991 он. Д.Нацагдоржийн шагналт Б.Ичинхорлоо: “Эх нутаг”
1992 он. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн: “Хил дээр бичсэн шүлэг “
1993 он. Ардын уран зохиолч Д.Цоодол: “Миний муусайн найз нар”
1994 он. Д.Нацагдоржийн шагналт Ц.Хулан: “Ганцхан ижийдээ унших шүлэг”
1995 он. Яруу найрагч Б.Дорпалам: “Хөөрлийн шүлэг”
1996 он. Төрийн шагналт Д.Төрбат: “Ижий шүлэг”
1997 он. Ардын уран зохиолч Д.Цоодол: “Хуучин дэр модны дууль”
1998 он. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн: “Ижийтэйгээ байхад”
1999 он. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимэддорж: “Элсэн тасархай”
2000 он. Яруу найрагч Г.Мөнхцэцэг: “Янжинлхам бурханд гуйж мөргөх шүлэг”
2001 он. Төрийн соёрхолт Ц.Бавуудорж: “Хүрэл чоно”
2002 он. Д.Нацагдоржийн шагналт А.Эрдэнэ-Очир: “Зам”
2003 он. Яруу найрагч Д.Урианхай: “Шөнийн онгоц”
2004 он. Д.Нацагдоржийн шагналт Ж.Баяржаргал: “Арга билгийн ертөнц”
2005 он. Яруу найрагч Ж.Мөнхбат: “Бурхан хүсэл”
2006 он. Яруу найрагч Б.Галсансүх: “Англи хэлэнд итгэж зориулав”
2007 он. Яруу найрагч Ш.Лхамноржмаа: “Газрын үг”
2008 он. Яруу найрагч Л.Хасар: “Миний нэг өдөр ингэж санагдаад…”
2009 он. Яруу найрагч Х.Эрдэнэбаатар: “Нэргүй шүлэг”
2010 он. Д.Нацагдоржийн шагналт Ц.Хулан: “Би-Цагаан Дарь эх”
2011 он. Яруу найрагч Д.Болдхуяг: “Монгол хэл”
2012 он. Яруу найрагч Н.Гантулга: “Уулсын сэтгэлгээний тэлэлт “
2013 он. Яруу найрагч Л.Моломжамц: “Хэзээ ба хожмыг өгүүлэх зангирмал үгс”
2014 он. Яруу найрагч С.Мягмаржав "Тэнгэрийн татах хүч"
2015 он. Яруу найрагч Ц.Эрдэнэбаатар "Суурин иргэншлийн цаг"
ЯРУУ НАЙРАГЧ Ц.ЭРДЭНЭБААТАР
"Суурин иргэншлийн цаг"
Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт
Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн тунгалагт
Хүмүүсийг нүцгэлж харах адын хүсэл минь
Хүүхэнд тачъяахаас шал ондоон гэдгийг
Аль эрт мэдчихсэн болохоор
Алив бүхнээс толгой өндөр явмаар санагдаад
Зээрийн адил “сүрэглэх” дурандаа их хотод ирж
Зээлийн газрын олохын донтой хүн сүрэгт нийлэв.
Айраг шуугисан хөхүүрийг минь “дажгүй сав” гэдэг Андтай болов
Адуу тургисан нутгийг минь алтны ордтой юу гэж асуудаг Нөхөдтэй болов
Буруу бүхнийг онох зангидсан гар шиг шударга зоригтой байгаад Хулчигар болов
Буцаад дэлгэгдэхдээ бурхны алга шиг лянхуалддаг энхрий сэтгэлтэн байгаад
Хуурамч болов Хэрэггүй ховын салхинд хийсэн алдан дэнжигнэх
Хэврэг “үнэн”-ий самбар болов
Хурдан цохилдог “СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”-т хөөлгүүлсэн
Худлаа нь олон “соёлын” боол болов …Ашгүй минь …
Аянгат сум тэнгэр нумнаас алдуурч өнөөх цагийг бут ниргээд
Алхам тутамд жижгэрсээр байгаа хүн чанар шиг минь хэлтэрхийг нь
Аварга том байшингийн доторх жижигхэн өрөөнд минь өлгөхдөө
Алга болж байгаа төрөл зүйл бол хүн шиг хүн гэдгийг
Чаг чаг …. хийн дуугарах болгондоо сануулж
Чангаас чанга хэлж бай гэж зарлигдсаныг нь
Сэтгэлийн тухай яриагаа хэтэвчнийх нь болгосон хөөрхий
Сэрүүлэг хэмээн эндүүрэн сэрж ядан байхдаа
Түмэн газрын цагаан хэрмийг зад татсан
Түрэмгий өвгөдийнхөө уухайнаас
“Шавар байшиндаа шавааралдан” амьдрах
Шалихгүй олон хүмүүсийн тухай сонсоод
Хөдөө аглагт ургасан суу билгийнхээ жигүүрийг даль болсныг
Хөх л уул нь өвлүүлсэн хүн чанараа өчүүхэн болсныг зүүдэлхүйд
Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт
Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн зулайдаа
Тагнай ташсан айргаа таашааж залгихын тулд
Таана халхалсан талдаа таавараа амьдрахаар “СУУРИН ИРГЭНШЛИЙН”
Суваг болгон дээр
Суварга суварга уулруугаа маргааш би мордоно
Монголын нэг өдөр “Оломгүй далайг” дуулахуй
ЯРУУ НАЙРАГЧ Б.МЯГМАРЖАВ
ТЭНГЭРИЙН ТАТАХ ХҮЧ
Дэнхэл донхолтой амьдралд бүдэрч унахын цаг дор
Дээлийн минь захнаас татаж, тэнгэр намайг босгосон юм
Уйлсан нулимсыг минь тосож аваагүй тэнгэр
Дуулсан дууг минь түрж цуурайлсан юм
Уулга алдахдаа дууддаг хөх тэнгэртээ
Ухаант тархи минь хамгийн ойрхон явдаг
Чоно улихад толгойн үс босч, тэнгэрт улам ойртон
Чонос удмаа тэнгэрийнх гэдэгт итгэдэг би
Эх болсон зургаан зүйлийг энэрэхүйн ухаанаар
Ээтэн гутлын минь хоншоорыг тэнгэр дээш нь татсийм
Өвөг балрын олж ирсэн халуун амь гал голомтыг
Өөрийгөө шатаан байж, тэнгэр дээш нь дүрэлзүүлсэн юм
Эх газрын татах хүчтэй булаалдан байж
Эгц өндөр Алтайн уулсыг тэнгэр татаж босгосон юм
Нүүх үүлсэн зузаан хэвнэгийг сүлбэж гарсан
Нүсэр хотын хээнцэр шилтгээнийг ч тэнгэр татаж босгосон юм
Сарныхаа сүүн гэрлээр хөхүүлэн байж
Нарныхаа халуун алгаар өргөж өсгөсөн тэнгэр минь
Сая живаа оддоо хүний нүдэнд харуулаагүйсэн бол
Сансрын хөлгийг бид яах гэж бүтээх юм бэ?
Хүлэг морь, хийморь хоёроо давхил дундаа юүлсэн
Хүнү эцэгтэй Монголын үрс билээ, бид
Хөрст дэлхийн татах хүчинд
Хөлөө майга болтол татуулсан ч
Зовхиноосоо бол тэнгэр өөдөө татуулсан
Зоригт өвгөдийн үр сад билээ, бид
Газрын зоог хүлгийнхээ нуруу шиг хайрлан
Гангар хун шиг гэртэйгээ нисэн буун жаргасан
Энгэр газраа дэрлэн өвгөдийн бие шингэлээ ч
Тэнгэр таны хэвлийд бурхан сүнс залармой
Ч.БОЛ