Монголчууд ирж буй шинэ оныхоо ноён нуруу, өнгийг Цагаан сарын шинийн 1-ний өнгөөр тодорхойлж, мөрөө гаргаж, настанаа дээдэлдэг уламжлалтай. Энэ жил Цагаан сарын шинийн 1-нийг нэгдүгээр сарын 28, зарим нь хоёрдугаар сарын 27-нд тэмдэглэх нь зөв гэж үзэж байгаа юм. Гэхдээ энэ жил монголчуудын хувьд Цагаан сар хоёрдугаар сарын 27-ны өдөр болно. Харин БНХАУ-д Цагаан сарын баяр эдгээр өдрүүдэд тохиож байна.
Зарим зурхайчид нэгдүгээр сарын 27-нд гэж үзэж байгаа ч өнөөдөр Тасганы овоо хөл хөдөлгөөн багатай байна. Жил жилийн шинийн нэгний өглөө энд хөл хөдөлгөөн их байдаг. Сар шинийн эхний өдөр ургах нартай уралдан ирдэг шинэлээчид өнөөдөр харагдсангүй.
Энэ үеэр Чингэлтэй дүүргийн иргэн Б.Чимидээс сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Чингис хааны үед бөөгийн шашинтай байсан. Тэр үеээс Цагаан сарыг Үндэсний баярын хэмжээнд тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд илүү сар гэдэг утгаар нэг сарын зөрүүтэй байна. Гэхдээ монголчууд төгс буянт зурхайн дагуу сарын дараа шинэлнэ. Өнөөдөр их сайхан өдөр байна. Өвлийн дунд цагаагчин үхэр сарын туулай өдөр. Хуучнаар бол шинийн нэгний өдөр. Тийм учраас овоон дээрээ гарч хийморио сэргээгээд явж байна. Та бүхэн минь эрүүл энх, урт удаан наслаарай." гэсэн юм.
Ч.БОЛОР
Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД