Yahoo зарагдах эсэх нь тодорхойгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2017.01.30-нд нийтлэгдсэн

Yahoo зарагдах эсэх нь тодорхойгүй боллоо

Хэдхэн жилийн өмнө хэрэглэгчдийн тоогоор тэргүүлж байсан Yahoo компани сүүлийн үед санхүүгийн хүндхэн байдалд орж, компаниа зарахаар хөөцөлдөх болсон.

Харин тус компанийг авахаар болж байсан хэд хэдэн компани хэлэлцээрийн дундаас саналаа өөрчилж, худалдан авах саналаа цуцалж байсан билээ. Харин хамгийн сүүлд амжилттай болж буй хэлцэл болох Verizon компанид зарах хэлэлцээр дахиад л хойшлогджээ. Энэ оны нэгдүгээр улиралд дуусах хүлээлттэй байсан Yahoo болон Verizon компанийн хэлцэл дахин нэг улирал хойшилж байгааг тус компаниас мэдэгджээ. Өнгөрсөн оны ес болон арванхоёрдугаар сард Yahoo компани руу хакерууд халдаж, хэрэглэгчдийн мэдээлэл алдагдсантай холбоотойгоор Verizon компанийн худалдан авалт удаашрах болсон хэмээн ажиглагчид үзэж байна.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж