Шанхайд “Дэлхийн Экспо 2010”-ын бэлтгэл хийгдэж байна.

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Шанхайд “Дэлхийн Экспо 2010”-ын бэлтгэл хийгдэж байна.

Шанхай хот “Дэлхийн Экспо-2010” үзэсгэлэн худалдааны бэлтгэлийн ажлын сургуулилтаа эхэллээ. Ирэх тавдугаар сарын нэгэнд албан ёсоор нээгдэх үзэсгэлэн худалдааны бэлтгэл ажил хэр явагдсаныг турших, шаардлагатай өөрчлөлт, тохиргоо хийх ажил өнөөдрөөс эхлээд дөрөвдүгээр сарын 25 хүртэл үргэлжлэх болно. Экспо худалдаа эхэлсэн эхний өдөр 200 мянган хүн үзэж сонирхох болно гэж тооцоолж байна.
2010 Дэлхийн Экспо нь “Better City-Better Life” /Илүү сайхан хот-Сайхан амьдрал/ уриатай явагдаж байгаа бөгөөд тавдугаар сарын нэгнээс 10 дугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэн худалдаа нь зургаан км.квадрат талбай эзлэх бөгөөд энэ хугацаанд 70 орчим сая хүн үзэж сонирхож дөрвөн тэрбум ам.долларын худалдаа хийгдэнэ гэж тооцоолж байна. Тус экспод оролцох Орос улс сүүлийн гучин жилд анх удаагаа зохион байгуулагч улсаас павилион түрээсэлж авалгүй өөрсдийн павилионыг барьж оролцож байна гэж “РИА Новости” агентлаг мэдээллээ.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж