Санал хураалт дууслаа

Хуучирсан мэдээ: 2017.01.29-нд нийтлэгдсэн

Санал хураалт дууслаа

Ардчилсан намын даргыг сонгох санал хураалт өнөөдөр 10.00 цагт эхэлж, 22.00 цагт дууслаа.

Улсын хэмжээнд саналаа өгсөн гишүүдийн ирц 70 гаруй хувьтай болсон тухай мэдээллийг Сонгууль зохион байгуулах хорооноос өгсөн. Ингэхдээ энэ нь 20.00 цагийн байдлаар гаргасан ирцийн мэдээлэл болохыг тодотголоо. Нийт 120 мянган гишүүн саналаа өгөх ёстой юм. Тиймээс тун удахгүй 22.00 цагийн байдлаар хэчнээн гишүүн саналаа өгөв гэдэг мэдээлэл нэгтгэгдэж гарах аж.

Ардчилсан намын Сонгуулийн хорооноос мөн 23.00 цагаас эхлэн хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр төлөвлөөд байна. Мэдээллийг “Blue sky”-ийн гурван давхарт хийх юм.

Уг хурлаар саналаа өгсөн нийт сонгогчийн ирцийн мэдээллийг өгөхөөс гадна намын даргад нэр дэвшин өрсөлдсөн таван нэр дэвшигчээс хэн ямар санал авсан тухай мэдээлэх юм.

Сунгаанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр нар өрсөлдсөн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж