“Цагаан сар 2017” үзэсгэлэн гаргана

Хуучирсан мэдээ: 2017.01.29-нд нийтлэгдсэн

“Цагаан сар 2017” үзэсгэлэн гаргана

Орхон аймгийнхан сар шинийн баярыг угтан ирэх хоёрдугаар сард хоёр ч удаагийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болжээ. Захирамжийг аймгийн Засаг дарга нь гаргасан байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 17-19-ий өдрүүдэд “Хангарьд” паласт “Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаа болно. Үүнийг ЗДТГ, Монголын Хөдөө аж ахуйн танхимтай хамтран зохион байгуулах бөгөөд оролцогчдын 70 хувь нь Эрдэнэт хотод үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид байх гэнэ.

Мөн хоёрдугаар сарын 20-25-нд Спорт хорооны “Б” зааланд “Цагаан сар-Эрдэнэтэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болох аж. Уг үзэсгэлэн худалдааг аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Хүнсчидийн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зөвхөн Орхон аймгийн үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг оролцуулах юм байна.

Энэ нь орон нутгийн бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, иргэдийг эрүүл, чанартай бүтээгдэхүүнээр хангах зорилготой аж. Оролцогчдыг талбайн түрээсийн төлбөрөөс 100 хувь чөлөөлж мандат олгох юм байна. Мандат авахыг хүссэн үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид эхлээд бүтээгдэхүүнээ Мэргэжлийн хяналтын газрын лабораторид шинжлүүлсэн байх шаардлага тавигдана.

“Цагаан сар-Эрдэнэтэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны бүртгэл энэ сарын 30-аас ирэх сарын 16 хүртэл Хүнсчидийн холбооны байранд зохион байгуулагдахаар болжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж