“Бостон Селтикс”-т гэрээтэй зургаан тоглогч үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

“Бостон Селтикс”-т гэрээтэй зургаан тоглогч үлдэнэ

“Бостон Селтикс” баг өнгөрсөн улиралд хүссэн амжилтандаа хүрч чадаагүй. Үүнд Кендрик Перкинсийн солилцоо буруутай гэх зүйлийг холбон тоглогч Рондо ярьжээ. Гэвч өнгөрсөнд биш ирээдүйд баг хэрхэх нь сонирхол татаж байна. Яагаад сонирхол татах ёстой вэ гэхээр хэрэв ажил хаялт зогсвол энэ багт 2012 оны улирлыг дуустал тоглох гэрээтэй зургаан тоглогч л үлдэнэ. Эдгээр нь Кевин Гарнетт, Пол Пийрс, Рей Аллен, Жермэйн Онийл болон холбон тоглогч Рондо мөн Эвери Брэдли юм. Ирэх жил амжилт үзүүлэхийн тулд үлдсэн зургаан тоглогчидтой хэн нэгдэх вэ гэдэг нь хамгийн чухал болохыг Рондо өгүүлжээ. Одоо есөн тоглогч авах зай үлдсэн. Ажил хаялт зогсохоор “Селтикс”-ийн албаныхан маш сайн ажиллах ёстой гэсэн байна. Шакил Онийл зодог тайлж, Ненад Крстич “ЦСКА Москва”-г сонгож, Жефф Грийн, Глэн Дэвис, Дэлонте Уэст, Трой Мурфи зэрэг тоглогчид нь чөлөөт агент болж байгаа. Тэднээс Глэн Дэвисийн төлөө олон баг өндөр үнэ амлаж магадгүй юм. Глэнтэй хамт тоглоход таатай байдаг ч тэр өөртөө илүү гэснийг нь сонгох хэрэгтэй гэжээ. Магадгүй Биг Бэйби Бостонг орхих төлөв эртнээс ажиглагдсан байж болох юм. Гэвч түүнтэй, түүнгүй Бостон богино хугацаанд амжилтын араас явах шаардлагатай юм. Хэдий Рондо дөнгөж 25 настай ч Аллен, Пийрс, КЖ, Онийл бүгд 33 насны босгыг давцгаасан. Тиймээс тэдэнд аварга авах хэмжээний тоглолот үзүүлэхэд дээд тал нь хоёр жил үлдсэн гэхэд хилсдэхгүй. Харин дахин нэг аваргын цомны төлөө дайралт хийхийн тулд дахиад 10, 20 жил хүлээхийг л хүсэхгүй байгаа бол ирэх жилийн бүрэлдэхүүнээ илүү бодож байж бүрэлдүүлэх ёстойг “Селтикс”-ийн гол тулгуур болоод байгаа Рондо хэлжээ.

                                            Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж