Таван цаг үргэлжилсэн тоглолтод Р.Надаль илүүрхлээ

Хуучирсан мэдээ: 2017.01.27-нд нийтлэгдсэн

Таван цаг үргэлжилсэн тоглолтод Р.Надаль илүүрхлээ

Энэ сарын 16-ны өдөр эхэлсэн талбайн теннисний “Австралийн нээлттэй тэмцээн” өндөрлөх дөхөж байна. Тэмцээний ганцаарчилсан төрлийн аваргын төлөө өрсөлдөхөөр “Швейцарь цаг” хочит Рожер Федерер шалгараад байсан. Тэгвэл түүнтэй тоглох теннисчин өнөөдөр тодорлоо. Нөгөө хэсгээс Испанийн Рафаэль Надаль, Болгарын Г.Димитров нар шалгараад байсан юм. Тоглолт таван сет үргэлжилж 6:3, 6:7, 7:6, 6:7, 6:4-аар Надаль өрсөлдөгчөө буулган авлаа. Энэхүү тоглолт 4 цаг 56 минут үргэлжиллээ.

"Австралийн нээлттэй тэмцээн"-ий хагас шигшээд үлдэж, тус тэмцээний оргил амжилтаа үзүүлсэн Болгарын Г.Димитров аваргын төлөө тоглох эрхийг авч чадсангүй. Тэрбээр энэ жил 31 настай Испанийн алдарт Надальд дийлдлээ.

4 цаг 56 минут болсон тоглолтод Надаль хожлоо

Энэ жил 26 настай Болгарын Г.Димитров Испанийн алдарт Рафаэль Надалийг барсангүй.

Ийнхүү энэ оны анхны "Их дуулга" болох "Австралийн нээлттэй тэмцээн"-ий аваргын төлөө алдарт Рожер Федерер, Рафаль Надаль нар тоглохоор үлдлээ. Тэдний тоглолт ням гаригт болно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж