Манай чөлөөт бөхийн тамирчдын энэ оны анхны олон улсын тэмцээн Олимпийн хошой аварга Иван Ярыгиний нэрэмжит уламжлалт тэмцээнээс эхэллээ. Өнөөдөр/2017.01.27/ ОХУ-ын Красноярск хотноо эхэлсэн тус тэмцээнд манай улсаас эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа мөнгөн, 58 кг-ын жинд Э.Гантуяа хүрэл медаль хүртлээ.
Энэ удаагийн тэмцээнд ОХУ, АНУ, Япон, Болгар, Монгол зэрэг 17 орны бөхчүүд барилдаж байна.
Эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Гавьяат тамирчин О.Насанбурмаагийн финалын барилдааныг хүргэе. Тэрбээр АНУ-ын Тамыра Менсахад ялагдсан юм.
Ч.БОЛ