Интернэтээр дамжуулан уран сайхны кино болон телевизийн олон ангит цуврал үзүүлдэг Netflix компани 2016 оны дөрөвдүгээр улиралд шинээр долоон сая хэрэглэгчтэй болжээ. Энэ нь өмнө нь байгаагүй дээд амжилт аж. Долоон сая хэрэглэгчийн 5.1 сая нь олон улсаас, 1.9 сая нь дотоодоос бүртгүүлсэн байна. Ийнхүү Netflix-ын нийт үзэгч, хэрэглэгчийн тоо 94 саяд хүрчээ.
Ийнхүү хэрэглэгчдийн тоо огцом өсөхөд Их Британийн Хатан хаан II Элизабетийн залуугийн үеийг харуулсан "The Crown" цуврал болон “Gilmore Girls”, “Black Mirror”-ийн шинэ цувралууд гарсан нь нөлөөлжээ.
Одоогоос жилийн өмнө 130 оронд үйлчилгээ нэвтрүүлж байсан Netflix энэ онд ч мөн шинэ хэрэглэгчдийн тоогоо огцом нэмэгдүүлж чадна гэж таамаглаж байгаа аж.
Т.МӨНХ