Гайти хүүхдүүд хүний наймааны золиос болох нь олширчээ

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Гайти хүүхдүүд хүний наймааны золиос болох нь олширчээ

Доминиканы Бүгд Найрамдах улсын удирдлагууд лхагва гаригт Гайти улсын 10 хүүхдийг хүний наймааны золиос болохоос аварсан талаар тус улсын тусгай газар нутгийн хилийн хамгаалалтын газар мэдээллээ. Хилийн хамгаалалтын газрын ажилтнуудын мэдээлснээр дөрвөөс есөн насны 10 хүүхдийг хил давуулах гэж байсан Гайтийн иргэн Дажабон мужийн цэргүүдийг хараад зугтахыг оролдсон байна. Хүүхдүүдийн мэдүүлгээс үзэхэд тэд Гайтийн нийслэл Порто Принц болон Кабо зэрэг хотуудаас ирсэн бөгөөд хүүхдүүдийн эцэг эхүүд хүний наймаачинд төрсөн хүүхдүүдээ худалдсан болох нь тогтоогджээ.
Гэмт хэрэгтэн хүүхдүүдийг Доминиканы Сантиаго хот руу хүргэж, бусад Гайти хүүхдүүдийн хамт гуйлга гуйлгуулах зорилготой байсан байна. Асуудлыг шийдтэл Доминиканы нэгэн хүмүүнлэгийн байгууллага дээрх хүүхдүүдийг асран халамжилж байхаар болжээ. Удирдлагууд ихэнх тохиолдолд хүний наймааны золиос болох гэж байсан хүүхдүүдийг эцэг эхэд нь буцаан өгдөг ч эцэг эхчүүд худал амлалт өгч хүүхдээ дахин худалдах тохиолдол олонтаа гардаг аж. Сүүлийн үед Доминикан улс руу гаргаж байгаа Гайти хүүхдүүдийн тоо улам өсч байгаа ба тэд насанд хүрэгчид, эмэгтэйчүүдээс илүүтэй хүний наймааны золиос болж байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж