Хуучирсан мэдээ: 2017.01.23-нд нийтлэгдсэн

Моделиудын шинэ төрх

“Моngolia`s Next Top Model” шоуны гурав дахь дугаар өнгөрөгч ням гаригийн /2017.01.22/ үдэш “Боловсрол суваг” телевизээр гарлаа.

Энэ удаагийн дугаарт охидууд гадаад төрхөндөө эрс шинэчлэл хийж, үсээ засуулсан нь тэдэнд ихэд таалагдаж байв. Оролцогч охид японы “Hadalabo” брэндийн бүтээгдэхүүний сурталчилгааны зураг авалтад оролцож, байгалиас заяасан царай, төрхөөрөө өрсөлдсөн юм.

Шоуны эхний дугаарт 16 оролцогч тэнцэж, дараагийн дугаарт ихрүүдийн нэг Г.Ихэрцэцэг болон Б.Түмэнжаргал нар шоуг орхисон.

Харин “Mongolia's next top model” шоу нэвтрүүлгийн гурав дахь дугаарын шилдэг оролцогчоор Т.Номин-Эрдэнэ шалгарч, оролцогч Д.Бүжинлхам тэмцээнийг орхин, гэртээ харилаа.

“Моngolia`s Next Top Model” шоуны шинэ дугаарын зочин шүүгчээр “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр буюу Ука оролцлоо.

Шоуны оролцогчид хоёр сарын хугацаанд “Хийморь” хотхоны тансаг зэрэглэлийн хаусд байрлах бөгөөд нийт 16 дугаарын турш өрсөлдөнө.

Шоу нэвтрүүлгийн оролцогчдын ЭЭЛЖИТ ӨӨРЧЛӨЛТ
 

М.Анхбаяр, 19 настай 181 см

Б.Ану-Үжин, 17 настай, 170 см

Ю.Балжидмаа, 19 настай, 182 см

М.Биндэръяа, 17 настай, 180 см

Д.Бүжинлхам, 21 настай, 176 см

М.Дашбалжид, 19 настай, 178 см

Г.Ижилцэцэг, 21 настай, 172 см

Б.Жагзмаа, 16 настай, 175 см

Ш.Мандхай, 20 настай, 173 см

Э.Оюунбилэг, 21 настай, 182 см

Т.Сарангэрэл, 22 настай, 183 см

Б.Цэрэндолгор, 20 настай 179 см

Б.Бат-Оюун, 22 настай, 177 см

Т.Номин-Эрдэнэ, 20 настай, 175 см

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж