Хятадууд цагаан сар тэмдэглэх үеэр боомтууд амарна

Хуучирсан мэдээ: 2017.01.23-нд нийтлэгдсэн

Хятадууд цагаан сар тэмдэглэх үеэр боомтууд амарна

Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд нэгдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд амарна гэдгийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, эдгээр өдрүүдэд БНХАУ-д цагаан сарын баяр тохиож байгаа бөгөөд “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу амрах юм байна.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих ажээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж